“ ...1937он...”
2008оны 07сарын 01-ны өдөр хүүхэд насны минь жирийн нэгэн өдөр гэхдээ тэр өдрийг би хэзээ ч мартахгүй тодхон санадаг юм. Учир тэр өдөр телевизын бүх сувгаар 2008оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмэн уур бухимдлаа илэрхийлээн жагсаж тухайн үед төр барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын төв байрлуу халдан довтолж ард түмэн цагдаа нарын хооронд томоохон сөргөлдөөн үүсэн тэр оройдоо ерөнхийлөгч онц байдал зарлан цэргийнхэн хомроглон баривчилгаа явуулж улмаар 5 хүний алтан аминд хүрч 400гаруй хүнийг ганц хутагт хорисон юм. Тэр өдөр би зурагтаасаа нүд салгалгүй ширтэн үзсэнээ санадаг юм.
Би маш их айж зочирдосноо хэлэх юун !!!
Миний бяцхан зүрх маш хурдан цохилж байлаа гэж.
Ёстой л багшийн минь зааж сургаж байсан 1937оны хэлмэглүүлэлтийг санагдуулан тухайн үед йим л үйл явдал болж байсан байхдаа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Ер 1937онд юу болсон юм болоо. Түүхийн шаргал хуудснаа, багшийн минь зааж сургаснаар бол улс төрийн хэлмэгдүүлэлт бүр 1922онд Д.Бодоог хэдэн нөхдийн хамт цаазалснаар эхэлсэн гэх бөгөөд 1937он бол оргил үе нь байсан ба сүүлд 1960-1970онд сэхээтний төөрөгдлөөр дуусгавар болжээ. Харин улс төрийн хэлмэгдүүлэлтийн зорилго нь Монголд олон зуун жилээр уламжлагдан ирсэн зан заншил, бурхан шашныг устгаж, түүний ор сууринд Оросын хэт хувьсгалч большивек үзлыг тулган хүлээлгэж зөвлөлт маягийн засаглал тогтооход чиглэгдэж байв. Нийтдээ хэлмэгдүүлэлтэд 25824 хүнийг таслан шүүж 20474 хүнийг буудан алж, бусдыг нь хорих ялаар шийтгэжээ гэсэн түүхэн баримт байх юм.
Энэ бүхэн бидэнд юу өгүүлнэ вэ?
Саяханы нэгэн өдөр улс төрийн хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан төв музейн өмнө байх хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байхыг үзлээ. Төрийн өндөрлөгүүд, хэлмэгдэгсэд, түүний үр хүүхдүүд цугларан эмэгнэл илэрхийлж энэ өдрийг хэзээ ч битгий мартаарай гэсэн шиг тайван жагсжээ. Хичнээн олон эх, хичнээн олон эхнэр, хичнээн олон үр хүүхэд өнчирч үлдсэн болоо гэхээс сэтгэл минь шаналж, аавыгаа, хүүгээ, нөхөрөө яасныг мэдэх гэж маш олон жил хүлээсэн хүмүүс олон байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 1996онд хэлмэгдэгсэдэд зориулан хөшөө босгож дээр нь ингэж бичжээ.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд мэт он жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун гэжээ.
Энэ нь бидэнд хэзээ ч битгий мартаарай гэж сануулж байх шиг
Хэзээ ч битгий дахин давтагдаасай !!!
7-р сарын 1-ны үйл явдал надад улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин давтагдахнуу хэмээх айдсыг төрүүлсныг нуулгүй хэлье хэдийгээр Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэх эрх зүйт төрийн тогтолцоог бүрдүүлсэн нь хэлмэгдүүлэлтийг дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч иргэдийн боловсролын түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байдал зэргээс хамааран улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага байгаа юм. Гэхдээ миний Монголын ард түмэн эв эе ямагт эрхэмлэн дээдлэж, эвтэй байхдаа хүчтэй гэдгийг санаж хичээх нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүйн гол баталгаа юм.